Аймгийн хэмжээнд 16271 төл хүлээн аваад байна
2021/03/20

Аймгийн хэмжээнд нийт 16271 төл хүлээн аваад байгаа бөгөөд гарсан төл 99,9 хувьтай бойжиж байна. 

Өмнөговь аймгийн хэмжээнд 1233,6 мянган толгой хээлтэгчийн 50 орчим хувь нь хээлтүүлэгт орсон байна. Одоогийн байдлаар төллөвөл зохих 612,7 мянган толгой хээлтэгч төллөхөөс 2,7 хувь нь төллөөд байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Гарсан нийт 16271 төлөөс  ботго 999, унага 22, тугал 68, хурга 9553, ишиг 5629 хүлээн авчээ. 

Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2,8 сая гаруй толгой мал хаваржиж байна. Хонин толгойд шилжүүлснээр 4,1 сая толгой мал байгаа бөгөөд нийт мал сүргийн 20 хувь нь дундаж, 80 хувь дунджаас доош тарга хүчтэй байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404