Хөвсгөл аймагт 799 иргэнийг PCR шинжилгээнд хамруулна
2021/03/18

Тандалтын зорилгоор нийт Хөвсгөлийн Цэцэрлэг сумаас 459, бусад сумдад хөдөлгөөнд оролцсон 340 иргэнийг PCR шинжилгээнд өнөөдөр буюу 03 сарын 18-ны өдөр хамруулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Эрүүл мэндийн албаны шуурхай штаб батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг PCR шинжилгээнд хамруулах төлөвлөлтийг хэлэлцэн хуралдлаа гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

ӨВЧИН ХЭЛЖ ИРЭХГҮЙ УЧРААС ӨВДӨЖ ЗОВСОН НЭГЭНДЭЭ  ХҮНДЭТГЭЛТЭЙ  ХАНДАХЫГ УРИАЛЛАА

Мөрөн сумын засаг дарга Б.Батбаяр:  "Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд  коронавирүсний  халдварын 7 тохиолдол батлагдсан учраас аймгийн Онцгой комиссын хуралдаанаар аймгийн хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Оройн 18 цагаас Мөрөн сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж  5 цэгт хяналтын пост ажиллаж эхэлсэн. Өчигдрийн байдлаар  Мөрөн суманд Улаанбаатар хотоос ирсэн 354 иргэнийг GPS-ээр хянаж байна.   

Иргэд  амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар зорчихгүй байх  хэрэгтэй. Эрсдэл маш өндөр байгаа энэ үед хэн ч коронавирүс тусч болзошгүй байна. Өвчин хэлж ирэхгүй учраас өвдөж зовсон нэгнийгээ сэтгэл санаа хүнд байгаа үед нь дайрч доромжлохгүй, хүндэтгэлтэй хандаж, эрсдэлийг хамтдаа даван туулахыг  Хөвсгөлчүүддээ хандан уриалж  байна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404