Сураггүй алга болсон 86 хүнийг эсэн мэнд олжээ
2021/03/15

 Хүчтэй шороон шуурганы улмаас алга болсон 86 хүнийг эсэн мэнд олжээ.

Энэ сарын 14-ний өдөр хүчтэй шороон шуурганы улмаас малдаа яваад төөрсөн дээрх иргэдийг эсэн мэнд олоод байна. Өмнөговь аймгийн ОБГ-ын орлогч, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ "11 сумаас 86 хүн сураггүй алга болсон тухай нийт 66 дуудлага мэдээлэл ирсэн. Хамгийн сүүлийн хүнийг өнөөдөр 10.00 цагийн үед олсон. Өглөөгүүр олсон иргэд нэлээн даарсан байдалтай байсан бөгөөд хөлдсөн, осгосон зүйлгүй биеийн байдал хэвийн байна. Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд 48 атомашин, 120 хүн ажилласан" гэлээ. 

Даланзадгад суманд 12х8 хэмжээтэй байшингийн дээвэр хуурсан, Мандал-Овоо суманд уурын зуухны яндан хугарсан зэрэг хохирол гарсан. ОБГ-т малаа уруудуулж алдсан гэх мэдээлэл ирсэн хэдий ч тоог гаргах боломжгүй байгаа аж. Ямартаа ч мал хорогдсон мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм байна.  

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404