Бүх төрлийн үйлчилгээний газарт түр хязгаарлалт тогтоолоо
2021/03/13

Аймгийн Онцгой комисс энэ сарын 12-ны 23.00 цагт хуралдаж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Улаанбаатар хотоос 3 дугаар сарын 6-ны өдөр Арвайхээр хотод ирээд 8-ны өдөр буцсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 13 хүнийг илрүүлэн, тусгаарлах байранд байрлуулж,  PCR шинжилгээг авч ХӨСҮТ рүү явууллаа.

  1. Aймгийн төв Арвайхээр сумаас эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, түлээ, малын тэжээлийн тээврээс бусад гарах болон орох хөдөлгөөнийг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хязгаарлав.

2.Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын танхимын давтлага, төв барааны зах, худалдааны төвүүд, такси үйлчилгээ, спорт заал, фитнес, усан бассейн, үсчин, гоо сайхан, гандан хийд, хоолны газар, ресторан зэргийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хориглов.

  1. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг шуурхай тогтоож, тандалт шинжилгээнд хамруулахыг холбогдох албаныханд үүрэгболгоод байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404