“Ээждээ захидал бичээрэй” аймгийн уралдааны дүн гарлаа
2021/03/13

 “Архангайн толь” сонин, аймгийн Нийтийн номын сан хамтран жил бүр зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” аймгийн уралдааны дүн гарч, шагналыг гардууллаа.

15 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаан хоёр насны ангилалд болсон ба насанд хүрэгчдийн 1 дүгээр байрт Х.Насантогтох, 2-р байрт Эрдэнэмандал сумын оролцогч Ц.Батцэцэг, 3-р байрт Эрдэнэбулган сумын оролцогч Б.Аравзэд-Индра нар шалгарсан бол хүүхдийн ангилалд 2-р сургуулийн сурагч Г.Орхонтамир 1 байрт, 2 дугаар байрт Б.Одмаа, 3-р байрт 1 сургуулийн сурагч н.Нинжин нар шалгарчээ.Харин энэ жилийн онцлох захидлаар Монгол Улсын гавъяат багш М.Нацаг-Юм болон оролцогч Ардын болосролын тэргүүний ажилтан Б.Туул нарын захидлыг шалгаруулсан байна.Сэтгэлийн нандин үгс, халамж хайрын илэрхийлэл, басхүү өршөөл эрсэн, харамсал тээсэн гээд сэтгэлийн хөг айзам, уярал, ухаарлын төгс илэрхийлэл болсон захидал хэмээх нандин зүйлээр дамжуулж ээждээ хэлж амжаагүй үгээ илгээсэн наймаас наян настай хүмүүсээс 300 орчим захидал илгээжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404