Малчдад тусламжийн багц хүргэжээ
2021/03/12

 2020-2021 оны өвөл, хаварт цаг хүндэрч зудын эрсдэлтэй байгаа Баянхонгор аймгийн 18 сумын 943 өрхөд тусламжийн багц хүргэжээ. Тодруулбал, Үндэсний давхар даатгал, Бодь даатгал, Монгол даатгал, Практикал даатгал, Миг даатгал, Тэнгэр даатгал, Ард даатгал, Мөнх даатгал, Хаан даатгал, Монре даатгал зэрэг улсын хэмжээнд "Малын индексжүүлсэн даатгал" хийдэг компаниуд хамтран нэг өрхөд 162.900 төгрөгийн тусламжийн багцыг олгож байгаа аж.

Тусламж өгөх өрхийг сонгохдоо Үндэсний давхар даатгал компанийн Малын индексжүүлсэн даатгалын программаас малаа  байнга тогтвортой 5-аас дээш жил тасралтгүй даатгал хийлгэсэн өрхийг сонгожээ. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Баянбулаг 10, Баянговь 28, Эрдэнэцогт 19, Хүрээмарал 41, Богд 48, Шинэжинст 65, Баянцагаан 161, Баянхонгор сум 1, Өлзийт 55, Бууцагаан 174, Баян-Овоо 32, Баян-Өндөр 33, Баянлиг 52, Бөмбөгөр 16, Гурванбулаг 34, Заг 32, Жинст 104, Баацагаан 38 өрхөд тус тус тусламж очсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404