Жүжигчин Г.Ундармаа хайсан охиноо олжээ
2018/11/13

СТА, жүжигчин Г.Ундармаа “Single ladys III” киноны нээлтийн үеэр телевизэд ярилцлага өгөх үед нь өөрийг нь хайрлаж, биширсэн харцаар харж гэрэл зурагт өртсөн охиныг цахим хуудсаараа дамжуулан хайж буйгаа зарласан.

Тэрбээр хайсан охиноо олжээ. Түүнийг н.Энхжин гэдэг бөгөөд жүжигчин СТА Г.Ундармаа охиныг өнөөдөр хүлээн авч уулзаж, баярлуулжээ. Энхжин охин жүжигчин болох хүсэлтэй аж. Тиймээс хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай хэмээн билэгшээж киноныхоо уран бүтээлчдийг урьж, охинтой уулзуулсан байна. Энхжин охин тухайн гэрэл зурагт өртөх үедээ “Таныг ямар гоё жүжигчин бэ” хэмээн бодож зогссон" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404