Ч.Ганжавхлан: Насаараа улсад зүтгэсэн ахмадууд хог түүж, цувдай зарж амьдарч байна
2018/11/13

“Бид уучлахгүй” цахим хөдөлгөөний аянд “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Өдөр сүр сошиалын бухимдал дунд “Болдогсон бол буудчихсан” гэдэг коммент хэдэн зуугаараа тууж яваа нь ард түмэн мухардалд орсных юм, олон жил уучилж үзээд харааж зүхэж үзээд одоо зүгээр гөлийж орхисон хүмүүсийн л үг. Гэхдээ тэгж болдоггүй хүний эрхэд суурилсан ардчилсан нийгэм бүтээсэн нь та нарын хийсэн гавьяа, маш том дэвшил гэж харсан, бид тэгж итгэсэн. Харин 10 жилийн өмнө талбай дээр та нар биднийг буудсан. Түүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй...

... Эвий хөөрхий минь муу ч сайн ч төрийн тэргүүн байсан хүн, эвий хөөрхий минь эр нэг алдаж эрэг нэг нураа л биз аандаа ухаарна, эвий хөөрхий минь ай сайхан нам минь төрийн маань сүлд минь, эвий хөөрхий минь ядаж л буруугаа мэдээд уучлалт гуйлаа, эвий хөөрхий минь, эвий хөөрхий минь гэж Монголын ард түмэн, өвөө эмээ нар минь та нарыг их ч удаан уучилсан тэгэх тусмаа өөрсдөө ядуурч дээрэмдүүлж шулуулсан.

Насаараа энэ улсад зүтгэсэн хөгшчүүл өнөөдөр хог түүж, цувдай зарж өөрөө хоолгүй амьдарч байна. Бид нар өвөө эмээ нар шигээ, өмнөх үе шигээ тийм уужуу, өрөвч Монголчууд биш л дээ. Учир нь бид энэ жүжгийг олон жил харсан, бид тэгж уучилж энэрэхийн талаар ярихгүй, учир нь та нар бидний дүү нарын сүүлчийн хоолыг булааж өөрийнхөө хүүхдэд өгчихөөд үлдэгдлийг нь хаяа нэг гөлөг хооллож байгаа мэт шидэж өгөн ичих ч үгүй сайн хүний дүрд тоглож байна. Энэ утгаараа та нар бол хамгийн харгис яргачид, дээрэмчид, та нар манай улсын төрийн ордонд ууж идэж согтуурхчихаад манай гэрийн хойморт зурагтаар биднийг доромжилж байна. Та нар Монгол залуусын амийг зүгээр л зодож нүдээд хөнөөчихөж байна, та нарын бэлдсэн дараагийн үе чинь хүчирхийлэл, танхайрал, баярхал гэдэг үлгэр дууриалал л залуу үед харуулж байна, та нарын дээрэмдсэн мөнгөөр өнгөрсөн онд гэртээ ахуйн ослоор эндэж амь насаа алдсан 317 хүүхдийг цэцэрлэгтэй болгож болох байлаа, зүв зүгээр явж байгаад авто ослоор хорвоог орхисон 200 хүүхдийг аварч хүүхдэд ээлтэй орчинг бий болгож болох байлаа, бидэнд тийм өрөвч сэтгэл үнэхээр байхгүй, ёстой тийм юм байхгүй, бид бол бурууд хүйтэн сэтгэлтэй цөвдөг шинэ үеийнхэн” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404