Нүүрс тээвэрлэдэг жолоочийн биеийн 95 хувь нь түлэгджээ
2018/11/13

Энэ сарын 9-ний өдөр Тавантолгойн нүүрс тээврийн машины кабин шатаж, жолооч нь түлэгджээ. Түүний биеийн 95 хувь нь түлэгдэж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулахад ухаангүй байгаа аж. Машинд байрлуулсан зориулалтын бус халаалтын төхөөрөмжөөс үүдэн гал гарсан байна. Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсийг тээвэрлэдэг “Омогт цагаан шонхор” компанийн машиныг жолооддог байсан ч тус компанийн зүгээс жолоочийн эмчилгээний зардлыг өгөхөөс татгалзсан байна. Тиймээс жолоочийн эмчилгээний зардлыг өгтөл Омогт цагаан шонхор компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа. Энэ асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт ханджээ. Мөн жолоочийн эмчилгээний зардалд өдөрт хоёр сая төгрөг гарч байгааг түүний ээж хэлж байна. Жолоочид донор арьс нөхөх эмчилгээ хийх аж. Гэвч манайд донор арьс байхгүй учраас гадаадаас захиалж авах шаардлагатай.  Тиймээс эмчилгээнд зориулж хандив өгөхийг уурхайчид болон ард түмнээс хүслээ.

Ажлын байрандаа үйлдвэрлэлийн осолд өртсөн жолоочид хариуцагч “Омогт цагаан шонхор” компани ямар ч тусламж үзүүлээгүй бол харин Оюутолгой компани онгоцны зардлыг 50 хувийг дааж, жолоочийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404