Сомали улсад зочид буудлын халдлагад 52 хүн амиа алджээ
2018/11/13

Сомали улсын нийслэл Могадишу хотын тансаг зэрэглэлийн зочид буудлын дэргэд цуврал дэлбэрэлт болсон талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

Террористууд зочид буудлын ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан гурван автомашин дэлбэлсэн байна.  Халдлагаар 52 хүн харамсалтайгаар амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэнэ.  Халдлагад өртөөд буй зочид буудал аюулгүй байдлын үүднээс хамгаалалтаа нэмэгдүүлжээ. Тус зочид буудлаар жуулчид, гадаадын зочид төлөөлөгчид буудалладаг алдартай газар юм.  Төв эмнэлэгийн эмч Мохаммед Ефуф "Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй. Учир нь олон хүний биеийн байдал муу байна. Бүх хүнд шаардлагатай эмчилгээ хийсээр байгаа" гэж мэдэгджээ. Таван өвчтөн эмчлүүлж байхдаа нас барсан гэнэ.  Эрх баригчид дээрх халдлагын ард алан хядах "Аль Шабааб" бүлэглэл бий хэмээв. Тус бүлэглэл 2006 оноос Сомалид алан хядах ажиллагаа явуулах болсон юм. Өнгөрөгч онд тус бүлэглэлийн үйлдсэн халдлагаар 500 гаруй хүн амиа алджээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404