Майкл Помпео: Цөмийн зэвсгээс татгалзах Ким Жон Уны амлалт хэр бодит вэ гэдгийг харахыг хүсэж байна
2018/06/13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унын уулзалттай холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр “Уулзалт амжилттай болно гэж найдаж байгаа”-гаа илэрхийлсэн байна. Мөн "Энэ удаагийн уулзалтаар цаашид хийх ажлын ерөнхий нөхцөлийг тохирч, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох төлөвлөгөөний бүтцийг гаргана" гэдгийг тэрбээр онцолсон юм. Майкл Помпео “БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Харин одоо энэ амлалт хэр бодит вэ гэдгийг бид харахыг хүсэж байна. Энэ удаагийн уулзалт ирээдүйд болох олон яриа хэлэлцээрийн суурь нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж АНУ найдаж байгаа. Хоёр удирдагч нүүр тулан уулзаж байгаа гэдэг утгаараа уулзалтын хүрээнд талууд дэлхий дахинд ашигтай үр дүнд хүрэх боломж асар их байгаа гэсэн үг юм” гэж мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404