Ханх сумын хоёр хэсэгт өчигдөр дахин газар хөдөлжээ
2021/02/08

Өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын "Хачим" болон "Адуут" гэх газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тодруулбал, тус сумын

  • Хороо багийн “Хачим” гэх газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 337 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т, 02.06-ны өдрийн 08:56 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 09:08 цагт ООГХ-ээс утсаар хүлээн авсан.
  • Хороо багийн “Адуут” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 37 км-т, мөн өдрийн 22:16 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:31 цагт ООГХ-ээс утсаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Хөвсгөл аймагт он гарсаар цөөнгүй удаа газар хөдлөлт болж буй тул иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг тулд хувийн бэлтгэлээ сайтар базааж, газар хөдлөхөд айж, сандралгүйгээр гэрээсээ гарах, цонхноос хол байж, цахилгаан хэрэгслээ унтраах зэрэг мэдээлэлтэй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404