Дуучин Б.Амархүүгийн хүн зодсон хэрэг шүүхэд шилжлээ
2018/11/02

Дуучин Б.Амархүү С1 телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр шүүх хяналтын байгууллагад шалгагдсан. Өчигдөр  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагт орсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлосон байна. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404