Хөвсгөл аймагт өчигдөр 3.8-4.6 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ
2021/01/29

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ханх болон Галт сумын нутагт 3.8-4.6 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт болжээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн

  • “Улаан мод” гэдэг газар 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • “Бэрх” гэдэг газар 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Түүнчлэн тус аймгийн Галт сумын сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, /Ө-51°15’00.0″, У-100°21’00.0″/ Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд өчигдөр өдрийн 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Эх  сурвалж: ОБЕГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404