Нэг минутад 20 Хятад иргэн ядуурлаас гарч байна
2018/11/02

БНХАУ-ын  Засгийн ордонд Хятад Улс нээлттэй хаалганы бодлого явуулж, гадаадын хөрөнгө оруулалт татаж эхэлсний 40 жилийн ойд зориулсан олон улсын хурал болж байна.  Дэлхийн 51 улс, 10 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа энэ хуралд саяхан төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганаа амжилттай зохион байгуулсан, "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн ТУЗ-ын дарга П.Цагаан  оролцож үг хэлжээ.

 

Бээжинд болж буй олон улсын хурлын үеэр нийтэд танилцуулсан анхаарал татахуйц  статистикийн нэг нь БНХАУ өнгөрсөн хугацаанд 760 сая хүнийг ядуурлаас гаргаж чадсан тоо баримт болж байна. Энэ нь нэг минутанд 30 хүнийг ядуурлаас ангижруулж чадаж байсан үзүүлэлт юм.  Харин одоо ядуурлын хэмжээ багассан хэдий ч, нэг минутанд 20 хүнийг ядуурлаас гаргасаар байна. Өөрөөр хэлвэл тус улсын ядуурлын эсрэг  онилсон бодлого нь үр дүнтэй хэрэгжиж биелсэн төдийгүй, одоо ч биелэлээ олж байна гэсэн үг. 

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404