Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ангитай цэцэрлэг ашиглалтад орлоо
2021/01/23

Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөл болох 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Нийт 150 хүүхдийн багтаамжтай уг цэцэрлэгийг 2018 оноос “Бодь хангай” ХХК улсын төсвийн 1.4тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж, өнгөрсөн онд дуусгасан ч цар тахлын улмаас нээлтээ хийж чадаагүй юм.

Орхон аймаг халдварын голомтоо хумиж чадсан тул ийнхүү цэцэрлэгийн нээлтийг өнөөдөр хийлээ. Тус цэцэрлэг мөн тусгай хэрэгцээт хүүхдийн анги нээсэн бөгөөд сэргээн засалч эмч хүүхдүүдэд хөдөлгөөн, бариа засал, асаргаа, сувилгаа хийх юм.  Багш нар нь хоёр жилийн турш тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгох сургалтад хамрагдаж мэргэшсэн байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, зарим тоног төхөөрөмж шаардлагатай байгаа тул нээлтэд оролцсон аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Д.Батлутад хандаж шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Дээрх цэцэрлэг ашиглалтад орсноор найман ажлын байр бий боллоо. Мөн Баянбулаг, Булаг, Цагаанчулуут багийн хүүхдүүд тус цэцэрлэгт хамрагдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404