Энэ сарын 23-26-ны өдрүүдэд нийслэлээс иргэдээ татна
2021/01/22

Дорнод аймгийн Онцгой комисс энэ сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос иргэдээ татан авахаар төлөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30-ныг хүртэл сунгана.

Иргэдийг нутагт нь авчрахдаа, бага насны буюу 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг, эрүүл мэндийн 13А маягтаар оношлуулж, эмчлүүлэхээр явсан иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 60-аас дээш насны ахмадууд, оюутан, ар гэрийн зайлшгүй гачигдал, шалтгаантай иргэн, хойшлуулшгүй албан ажлаар зорчих иргэн гэсэн дарааллаар автобусанд суулгах аж. Өмнө нь сумдын иргэдийг Хөлөнбуйрын постоос шууд тухайн сумд руу нь явуулж байсан юм. Харин энэ удаад Чойбалсан хотод ирмэгц нь нэгдсэн зохион байгуулалттайгаар сум бүрээс унаа ирж, Авто тээврийн төвийн гаднаас иргэдээ аваад шууд буцна гэлээ. Аймгийн Онцгой комиссоос урьдчилан бэлтгэл хангаж, Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу ирэх хүсэлтэй иргэдийг цахим судалгаагаар бүртгэсэн бөгөөд өнөөдөр аймгийн Шуурхай штабаас дээрх 520 иргэнтэй нэг бүрчлэн холбогдож, PCR шинжилгээ өгөх, автобусанд суух хугацааг харилцан тохиролцож байна гэж мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404