Төв аймгийн 180 өрхөд 19 сая төгрөгийн тусламж үзүүлж байна
2021/01/21

Зуунмод сумын онцгой комисс FTI.Mongolia олон улсын байгууллагын "Хүүхэд хөгжил төсөл"-тэй хамтран 180 өрхөд 19 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, ариутгалын бодис, амны хаалт хүргэн тусалж байна.

Мөн олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран 2000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон.Үүнээс Төв аймгийн аймгийн зудын нэн өндөр эрсдэл бүхий Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант сумдын 150 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багц бүхий 51,781,500 төгрөгийн тусламж олгосон байна.Малын эрдэс тэжээлийн 1 өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.

Эх сурвалж: Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404