Д.Трамп: АНУ-ын иргэншилгүй хүнээс төрсөн хүүхдэд иргэншил олгохгүй
2018/11/02

Америкийн иргэншилгүй хүнээс төрсөн хүүхдэд иргэншил олгохыг зогсоох зарлиг батлах төлөвлөгөөтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. АНУ-ын Үндсэн хуулиар тус улсад төрсөн хүүхэд болгонд Америкийн иргэншил олгодог билээ.  Гэвч Д.Трамп энэ тогтолцоог төгсгөл болгох төлөвлөгөөтэй байгаагаа дурдаад, үүнийг ажил хэрэг болгохын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж мэдэгдэв. Мөн тэрбээр, "хэн нэгэн хүн АНУ-д ирж, хүүхэд гаргадаг. Тэгээд төрсөн хүүхдэд нь иргэншил олгох нь утгагүй бөгөөд инээдтэй хэрэг юм. Энэ нь цагаачлалын гинжин холбоог үүсгэж байна" гэж мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404