Өнгөрөгч онд нийт 1150 ажлын байр шинээр бий болжээ
2021/01/21

Архангай аймгийн хэмжээнд өнгөрсөн оны 12 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 242 хүн шинээр бүртгүүлж, 52 хүн ажилд зуучлуулан орсон байна. 2020 онд аймгийн дүнгээр нийт 1150 ажлын байр шинээр бий болжээ. Шинэ ажлын байрыг сумдаар авч үзвэл Эрдэнэбулган сум 198, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Чулуут, Хотонт, Өлзийт сум 110-61 ажлын байрыг, Хайрхан, Ихтамир, Хашаат, Хангай, Цэцэрлэг, Өгийнуур, Цэнхэр, Булган, Батцэнгэл, Төвшрүүлэх, Жаргалант сум 56-18 ажлын байрыг тус тус бий болгосон байна.

12 дугаар сарын 31-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1010 ажилгүй хүн байгаагийн 49.2 хувь нь буюу 497 нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оныхоос бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 14.1 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.5 хувь нь боловсролтой иргэд байгаагаас 146 нь дээд, 38 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 785 нь бүрэн болон бүрэн бус дунд, 36 нь бага боловсролтой хүмүүс байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404