Архангай аймаг 34.3 мянган тн мах бэлтгэж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангажээ
2021/01/20

Архангай аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар хүнсний 64 үйлдвэр, цехэд 234 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын хэрэгцээт 34.3 мянган тн мах, махан бүтээгдэхүүн бэлтгэж 100 хувь, 71.8 мянган тн сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэж 100 хувь, 0.35 мянган тн гурил бэлтгэж 15 хувь, 2.3 мянган тн гурилан бүтээгдэхүүн бэлтгэж 37 хувь, 2.5 мянган тн төмс бэлтгэж 63.8 хувь, 0.8 мянган тн хүнсний ногоо бэлтгэж 14 хувиар тус тус аймгийн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангажээ.

Аймгийн хэмжээнд модон эдлэлийн 52, оёмол бүтээгдэхүүний 43, барилгын материалын 28, арьс шир эдлэх 25, эсгий, ноос боловсруулах 17, бусад 56 нийт 221 жижиг үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж 399 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404