Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг шүүх хуралдааныг товлолоо
2021/01/20

Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр боллоо. Шүүх хуралдаанаар  яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүллээ. 

Тодруулбал Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-д гэмт хэрэгт “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, яллагдагч Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар  яллагдагч нарыг шүүхэд шилжүүллээ. 

Түүнчлэн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн  09:00  цагт товлосон байна.

Хэргийг эргэн сануулахад Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт ”нөхөн сэргээлт хийх, алт олборлох” чиглэлээр хамтран ажиллана гэж хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404