Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан 219 хэрэг бүртгэгджээ
2021/01/10

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 онд 360 хэрэг бүртгэжээ. Үүний 314 (87.2%) нь авлигын гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн 314 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд:

  • 219 (63.8%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 67 (19.5%) нь хахууль авах,
  • 40 (11.7%) нь хахууль өгөх,
  • 7 (2.0%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 7 (2.0%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах,
  • 3 (0.9%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.

Эх сурвалж: ҮСХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404