Тандалтын шугамаар 500 хүнд шинжилгээ хийнэ
2021/01/09

Хөвсгөл аймгийн хэмжээнд короновирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амралтын өдрүүдэд олон нийтийн дунд 500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж сорьцыг Улаанбаатар хотын ХӨСҮТ-д явуулна.Тус аймагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй боловч иргэд хулгайн замаар болон хүнс тээвэрлэж буй автомашинд сууж орж ирэх, голомтот бүс нутгаас ирээд гэртээ 14 хоног гэрийн ажиглалт тусгаарлалтад байхгүй гадуур гарах зэрэг зөрчил илэрч байгаа гэнэ. Иймээс худалдаа үйлчилгээний төв, олон нийтийн газарт ажиллаж буй иргэд, хяналтаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон иргэдийн дунд тандалтын шинжилгээг хийхээр болжээ. Эмнэлэгт суурилсан тандалт, иргэдэд суурилсан лабораторийн шинжилгээг Мөрөн болон бусад суманд энэ сарын 9,10-ны өдрүүдэд хийнэ гэдгийг аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404