Аавынхаа бэлэглэсэн гэх 12.9 сая төгрөгийг мэдүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно
2021/01/07

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. 

Тодруулбал албан тушаалтан Д нь гэр бүлийн хүнийхээ дансаар орж ирсэн 19.4 сая төгрөгийг мэдүүлээгүй. Мөн албан тушаалтан Г нь аав, дүүгээс бэлэглэсэн гэх 12.9 сая, хугацаагүй хадгаламжийн дансаар орсон 30.6 сая, нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан 4.3 сая төгрөгийн зээлийг тус тус мэдүүлээгүй байна. Тэрбээр 30.6 сая төгрөгийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй аж. Иймд Д, Г нарт хуульд заасан хариуцлагыг тооцуулна. Мөн 30.6 сая төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй тул Г-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404