"Үдийн цай" хөтөлбөрт ДҮН тавьжээ
2018/10/30

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ. Хяналт, шалгалтын дүгнэлтийн талаар тус газрын эрүүл мэнд, боловсрол, соёлын хянатын хэлтсээс мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчийн ЕБС-иудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр, хүнсний чанар стандартын чиглэлээр явуулсан байна. Нийслэлд төрийн өмчийн 137 ЕБС, 103 төрийн өмчийн бус сургууль байдаг. Үүнээс 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газрыг шалгалтад хамруулжээ. Тодорхой шалтгааны улмаас БЗД-ийн 21 дүгээр сургууль, /барилга буулгасан, 111 дүгээр сургууль /хоолны газаргүй/, 127 дугаар сургуулийг /шинээр баригдаж байгаа/ шалгалтад хамруулаагүй аж.

Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулийн 83 нь буюу  64.3 хувь нь зориулалтын цайны газартай, 46 нь буюу 35.5 хувь нь зориулалтын бус цайны газартай, өрөө тасалгааг өөрчлөн засварласан байранд хоол үйлдвэрлэл явуулж, 8 буюу 6.6 хувь нь цайны газаргүй болохыг шалгалтаар тогтоожээ. Тухайлбал ХУД-ийн 114, 10, СХД-ийн 104 дүгээр сургуулиуд цайны газаргүй байна.

Сургуулиудын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд тавигдах шаардлага 76 хувьтай байна. Цайны газруудын 89 буюу 75 хувь нь ажлын байран  дээр мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн 77.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний зохицол хангасан цэстэй байна гэсэн шалгалтын дүн гарсан байна.

Нийтлэг зөрчил: 

Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: БГД-ийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, 141, 73, 51, “Шинэ-Эрин”, БЗД-ийн 53, 127, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор, СБД-ийн 25, 45, 71, ХУД-ийн 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль г.м

Цайны газрыг технологийн урсгалын  дагуу зөв зохион  байгуулаагүй, бэлтгэлийн  өрөө,  агуулах,  ажилчдын  хувцас  солих өрөөгүй байгаа сургуулиуд. БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, 47, 51, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 53, 120, 85, СХД-ийн 9,134, 129, 107, 62, 122, “Ирээдүй” цогцолборын 2-р бага, СБД-ийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, НД-ийн 109-р сургуулиуд.

Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, СХД-ийн 107, 65, 122, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд сургууль, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан” заал, 31, 45, 71,  БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 34, 75, НД-ийн “Голомт” цогцолбор сургуулиуд.

Дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа 23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад худалдаалж байгаа,  ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118-р сургууль,  СБД-ийн Найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн  ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль

Зарим сургуулийн сурагчид үдийн цайг ангидаа өөрсдийн аяга тавганд ууж, гэртээ цэвэрлэж байгаа нь цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна. Жишээ нь: СБД-ийн 2,4,31, 35, 45, 71-р сургуулиуд

Хүнс түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлдэггүй- БГД-ийн “Шинэ Эхлэл”, БЗД-ийн 83, 53, 55, БЗД-ийн цогцолбор, 33, 88, 127, 48, СХД-ийн 42, 112, 9, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд, 76, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан”, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, “Найрамдал”, ЧД-ийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 26, 135, 41, 34, 75, 32, НД-ийн “Голомт” цогцолбор, БНД-ийн 66, 125, “Гүн галуутай” цогцолбор сургуулиуд.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис тооцохгүй байгаа зэрэг зөрчлүүд байна.

Авсан арга хэмжээ:

Шалгалтаар эрүүл ахуй, хүнсний чанар стандартын чиглэлээр нийт 847 зөрчил илрүүлж 56.7%-ийг арилгуулан, 44 байгууллагад улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 хуулийн этгээдэд 9 сая 400 төрөгний  шийтгэлийг оногдуулжээ.

“Шинэ эхлэл” сургуулийн цайны газрыг түрээслэгч “Банни” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч ажилласан. Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, иргэнд 2 удаагийн сургалт зохион байгуулж  сургуулийн ойр орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний  стикерийг  262 сургууль, цайны газарт нааж байршуулсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404