16 иргэнийг албадан тусгаарлаад байна
2020/12/24

Өвчний голомтот бүс буюу Улаанбаатар хотоос 12 дугаар сарын 23-ны орой тус аймагт 21 тээврийн хэрэгслээр иргэд ирснээс, зургаан тээврийн хэрэгсэл бүхий 16 иргэнийг тусгаарлах байранд түр тусгаарлалаа. Учир нь тухайн иргэд шинжилгээний хариугаа аваагүй, ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй, зарим нь шинжилгээ өгөөд хариугаа биедээ авч яваа ч бүгд ямар нэгэн зөрчилтэй байсан учир тэднийг албадан тусгаарласан юм.

Улмаар аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тухайн иргэдийг PCR шинжилгээнд хамруулан, шинжилгээг 12 дугаар сарын 24-нд багтаан Дорнод аймаг дахь лаборатори руу илгээхээр шийдвэрлэжээ. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд дээрх иргэдийг тусгаарлах байрнаас гаргаж гэр гэрт нь тусгаарлах юм байна. Харин хариу нь иртэл байсан хоногийн төлбөрийг иргэд өөрсдөө хариуцах аж.

Улсын Онцгой комиссоос Улаанаатар хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд зөвшөөрөл өгч, орон нутаг руу гаргаж байгаа. Гэтэл шинжилгээгүй, зөвшөөрлийн бичиггүй ирчихээд хүндрэл учруулах тохиолдол багагүй гарч байна. Бид Сүхбаатар аймгийн 63 мянган иргэний эрх ашиг, эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Өвчний тархалт нэмэгдэж, эрсдэлтэй хэвээр байгаа энэ үед иргэдийг түр хүлээлттэй байж, орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна гэдгийг Шуурхай штабын дарга Б.Анхбаяр хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404