Монгол бүсгүй Германд иргэдийн төлөөлөгчөөр сонгогджээ
2018/10/26

Өдгөө 30 гаруйхан настай ч Германы 13 сая хүн амтай Бавари мужид иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон  Christian Social Union намын гишүүн Н.Солонго бүсгүй “Монголын бахархал” уудын нэгээр тодроод буй.  

Тэр 8  наснаасаа эхлэн Герман хэлийг сурч судалсан бөгөөд  Германд суурьшиж эхлээд янз бүрийн ажил хийж үзсэн тэрээр нүүр ам эрүү нүүрний гажиг засах чиглэлээр сурч ажиллж байжээ. Герман хэлийг төрөлх хэл шигээ үзсэн хэр нь яагаад энэ улсад гадаад хүн мэт үргэлж ард нь зогсож, германчуудын дараа хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм гэсэн бодол түүнийг ирлэж  Н.Солонго бүсгүй 2008 оноос эхлэн  томоохон соёлын өдөрлөг, наадмуудад Монгол орноо зөв сайхнаар таниулах, үнэн зөв мэдээлэл өгөх илтгэлийг тавьж эхэлсэн аж.  Ингэж явахдаа намынхаа хараанд өртсөн гэнэ.  Тэрээр  1945 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа, Бавари муждаа хамгийн хүчирхэг болох Christian Social Union намд гишүүнээр элсэж, хотын даргын сонгуульд тусалжээ.  Сүүлд  200 орчим хүнтэй өрсөлдөж  Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон намдаа нэлээд шинэчлэлийг хийж чадсан гэнэ.

“ Зөв ардчилал хөгжсөн улсад улс төрчид нь ард иргэдээсээ айдаг. Айна гэдэг нь хэл ам биш, хариуцлага тооцох байдал гэсэн үг. “Та бидэнд ингэж амласан. Яасан бэ” гэж шаардах эрх мэдэл нь ард түмэнд байдаг. Германы улс төрчид маш энгийн шүү дээ. Хэн нь ч хамаагүй гишүүнээс цаг аваад уулзах эрхтэй. Хүнд сурталдаад иргэддээ олдохгүй байна гэх асуудалгүй. Гэтэл энд эсрэгээрээ. Ялгаа нь л тэр. Улс төрч гэдэг мундаг том дарга биш шүү дээ. Бидний төлөөлөгч, ард түмний татвараар цалинждаг л хүн. Бид ажил олгогч нь. Фокусыг ингээд ойлгочихвол бүх зүйл энгийн. Сонгож чаддаг юм бол буулгах амархан…” хэмээн тэр ярьжээ. Н.Солонго бүсгүй  Германы улс төрд амжилттай явахын зэрэгцээ Монголдоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, залуу улс төрчдийн боловсролд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж яваа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404