ИНЕГ анхааруулсаар байтал зөрчил гаргасаар байна гэв
2018/10/25

АТГ-аас засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа үйлдэл хавтгайрах шинжтэй байгаад анхаарал хандуулж ажиллаж байгаа аж. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2017 онд нөөц сангийн хөрөнгөөс зөвхөн шагнал урамшуулалд 30.8 сая төгрөгийг зарцуулжээ. Үүнээс гадна уран сайхны кино бүтээх зэрэг арга хэмжээнд 77.5 сая төгрөг, бусад 10 удаагийн арга хэмжэнэд 46.4 сая төгрөгийг зарцуулсан байна.

Мөн АТГ-аас ИНЕГ-ын албан хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байна гэж үзэж  анхааруулж, зөвлөмж хүргүүлсэн ч зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдан гарсаар байгаа аж. Тодруулбал 2017 онд ИНЕГ-аас 1.4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулжээ. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш ЗТХЯ-ны албан тушаалтнуудад 10-20 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404