Б.Батзоригийн ёс зүй буюу Банхараас эхтэй баахан мөнгө
2018/10/24

Банхар бариад гэмт хэрэг багассан бил үү

Жижиг дундын мөнгө идчихсэн юм чинь жижиг дунд бизнес хөгжих байх даа...

2018 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 97.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Жижиг дунд бизнесийг нийгмийн дундчууд эрхэлдэг учраас Жижиг дунд үйлдвэрлэлийг жирийн иргэдийн бизнес гэж тодорхойлдог.  Гэвч нөгөө Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл нь шударга бусаар хуваарилагдаж, танил хамаатан садандаа өгчихдөг, шалгарсан төсөл нь дарга нарынх байдаг гэх хэл ам байнга гардаг. Харин энэ хэл ам хардлага сэрдлэгийг ХХААХҮ-ийн сайд нь өөрөө батлаад өглөө.  

Дээрх сангийн хөрөнгийг зарцуулах эрх мэдэлтэн нь Б.Батзориг.  Эрхэм сайдтан сангийн хөрөнгөөс хэдэн тэрбумаар нь хусчихсан тухай мэдээлэл мэдээллийн сайтуудад тархав. Хэчнээн жил төсөл өгөөд хийж бүтээхээр хичээж зүтгээд ч олддоггүй жижиг дундын санхүүжилт ингэж л буруу замаар будаа тээдэг юм байна гэх иргэдийн гомдол мэдээллийг ноцоов. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хуваарилагдсан мөнгөөс тэрбумаар нь аваад өөр зүйлд зарцуулдаг хуулиас дээгүүр эрх мэдэлтэй нөхдийн хууль бус үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллах нь битгий хэл эхнэрийнхээ компаниар ил цагаан идчихсэн сайдын  ёс зүй үнэхээр гайхалтай.

Азийн хөгжлийн банкны  суурин төлөөлөгчтэй уулзан “хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллах болно” хэмээн илэрхийлж байсан Б.Батзориг сайд хувьдаа мөнгө завших хүртлээ нээрээ л “ОНЦГОЙ” ач холбогдол өгч ажиллажээ.

Жижиг дундын сангийн хөрөнгөөр болсон болоогүй ном хэвлүүлэх, сургалт нэрээр зугаалж наргисан асуудал нэг хэсэг баримт факттайгаа хэвлэлд гарч л байсан. Сайд үүнээс эмээсэн ч гүй, идэш уушаа хассан ч гүй..

Хорвоод хосгүй банхарын хөшөөг 280 саяар бариулахаас эхлэн төсвийн мөнгө үр ашиггүй үрдэг хэмээн шүүмжлүүлэн цоллуулсан ч банхар барьснаас хойш дүүргийн хулгай дээрэм багассан гэж хээв нэг ярьж байсан эрхэм сайд жижиг дундыг хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс хэдэн тэрбумаар нь идчихээд юу гэх бол.  Магадгүй жижиг дунд бизнес цэцэглэн хөгжих буй заа

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404