АТГ-ЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2020/01/08
Авлигатай тэмцэх газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр болов. Тайлангийн хурлаар өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар болон ирэх онд дэвшүүлсэн зорилтуудын талаар хэлэлцлээ. Тайлангийн хурлын төгсгөлд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нийт алба хаагчдад дараах чиглэлээр үүрэг өглөө. Үүнд:
- Авлигатай тэмцэх газрын ойрын хугацаанд баримталж ажиллах бодлого, чиглэлийг багтаасан 4 жилийн стратеги төлөвлөгөө батлагдсан. Нийт хэлтэс, албад энэхүү стратеги төлөвлөгөөтэй уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөж ажиллах;
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2 дахь шат эхэлж байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах. Засгийн газар, яам, агентлагийн хариуцан хэрэгжүүлэхээр заасан ч өнөөг хүртэл тунхагийн шинжтэй байгаа зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллах;
- Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд бодит ахиц дэвшил гаргах. Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр хангалттай ажилласан. Одоо хууль зөрчвөл хатуу хариуцлага ярих хэрэгтэй. Харин авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг иргэд рүү чиглүүлж явуулна. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, чадавхжуулан хүчтэй хяналтын тогтолцоо бий болгох;
- Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах ажилд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ. Үүнд үйл ажиллагаагаа уялдуулан чиглүүлэх. “Үндэслэлгүй хөрөнгөжих” зөрчлийн шийдвэрлэлтийн түвшинг ахиулах, “эрх бүхий албан тушаалтан”-уудыг чадахижуулах;
- Иргэд, олон нийт Авлигатай тэмцэх газраас нэг л зүйлийг хүсдэг. Тэр нь эрүүгийн хэргийн шийдвэрлэлт юм. Тийм ч учраас сүүлийн хагас жилд олны анхаарал татсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, түлхүү анхаарал хандуулан ажиллалаа. Үүний үр дүн ч гарч хуульд заасан харьяаллын 1559 үйлдэлтэй, 481 холбогдогчтой, 1300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 156 буюу 12.0 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Үүнээс 68 хэрэг буюу 43.6 хувь нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн дүнтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 62.7 хувьтай байна. Мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд шуурхай явуулахад анхаарч ажиллах;
- Нийт албан хаагчдаас албаны нууцлал хангаж, хувийн ур чадвар, өндөр ёс суртахуун, ёс зүйтэй ажиллахыг хатуу шаардах болно гэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
9 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
2023/09/06
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
2023/09/06
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
2023/09/06
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
2023/09/05
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
2023/09/05
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
2023/09/04
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
2023/09/04
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/04
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
2023/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
2023/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
2023/09/04
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/04
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
2023/09/01
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
2023/09/01
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
2023/09/01
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
2023/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
2023/09/01
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/01
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
2023/09/01
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
2023/09/01
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
2023/08/31
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
2023/08/31
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
2023/08/31
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
2023/08/30
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
2023/08/30
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
2023/08/30
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
2023/08/30
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
2023/08/30
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
2023/08/30