- Цалингийн, бизнесийн, малчны болон автомашины зээлийн босгыг бууруулжээ.
- Банкуудын иргэдийн зээлийн шалгуур 2020 оноос хойш харьцангуй тогтвортой байсан.
- 2022 оны I улирлаас эхлэн дөрвөн улирлын турш чангарах мужид байжээ.
Энэ оны II улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан. Энэ нь өмнөх улирлын хүлээлтээс доогуур гарсан байна. Ирэх улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах хандлагатай байна.
Банкууд энэ оны II улиралд цалингийн, бизнесийн, малчны болон автомашины зээлийн шалгуураа нэлээд сулруулж, хэрэглээний зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан бол тэтгэврийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна. Ирэх улиралд хэрэглээний болон автомашины зээлийн шалгуураа бага зэрэг сулруулж, бусад төрлийн зээлийн шалгуураа хэвээр хадгалах төлөвтэй байна.
2023 оны II улиралд иргэдийн зээлийн шалгуурыг сулруулахад нөлөөлсөн хүчин зүйлсийг авч үзвэл эх үүсвэрийн зардал, боломж, эдийн засгийн нөхцөл байдал болон банкны эрсдэл даах чадвар голлон нөлөөлжээ.
Иргэдийн зээлийн шалгуурт нөлөөлөгч хүчин зүйлс
-Эх үүсвэрийн зардал, боломж
-Өрсөлдөөн
-Эдийн засгийн байдал
-Банкны эрсдэл даах чадвар