Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын ажилчид энэ сарын 30-наас хэсэгчилсэн ажил хаялт эхлүүлэхээ мэдэгдэв
2023/08/24

Эрдэнэт Үйлдвэр Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын (ТӨҮГ)-ын Үйлдвэрчний Эвлэлийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн байна.

Уг асуудлаар Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын захиргаанд 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 3-ны өдөр хүртэл таван удаа албан бичиг хүргүүлсэн боловч хүлээж аваагүй гэж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Газрын дарга Ж.Мөнгөншагай мэдэгдэв. Мөн тус эвлэлийн холбоо нь 7,000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг боловч санаачилгыг нь хүлээж авахгүй байгаа нь уурхайчдыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байгаа аж.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.1 болон 25.3.2-т зааснаар ажил хаялтыг хэсэгчлэн зарлах хууль зүйн үндэслэл бий болж буйг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Монгол болон Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т тус тус хүргүүлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-т заасны дагуу наймдугаар сарын 30-ны өглөөний долоон цагаас эхлэн нэг сарын хугацаанд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийг хэсэг, ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдэв. 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404