"Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгоход татгалзах зүйлгүй. Тохижилтын ажил дууссан"
2023/08/10

Төрийн ордны хойд талын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгохоор тохижуулж байгаа. Зургаадугаар сарын 1-н гэхэд тохижилтын ажил дуусна" хэмээн УБЗАА-наас мэдээлж байв. Гэвч уг цэцэрлэг одоог хүртэл нээгдээгүй байгаа нь ямар учиртайг холбогдох албаныхнаас тодрууллаа.

УБЗАА-ны дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн "Төрийн ордны арын цэцэрлэгийн гэрэлтүүлэг, сандал хогийн сав, 2,000 м.кв талбайд явган хүний зам, талбайн тохижилтыг хийж дууссан.

Иргэдэд зориулсан цэвэр усны системийн тоног төхөөрөмжийг угсарсан. Одоо гүний худагтай холбох ажил хийгдэж байна. Төрийн ордны ард гүний худаг байдгийг өнгөрсөн жил лайдаж, зассан. Цэвэр усны системээ уг худагтай холбосноор иргэд цэвэр ус уух, ногоон байгууламжийг услах боломжтой болох юм. Ногоон байгууламжийн хувьд зүлэг ногоо нь ургасан, ховор зүйлийн цэцэг тарьсан байдалтай байгаа.

Тохижилтын онцлогоос дурдвал Төрийн ордны арын хүндэтгэлийн талбайн чулуун шалыг ширмэл ширдгийг хүрэл цутгуураар жийжүүдэж хийсэн сийлбэртэй болгосон. Энэ нь үндэсний түүх, соёлоо харуулахыг хичээсэн юм.

УБЗАА-наас уг цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгоход татгалзах зүйл байхгүй. Төрийн тусгай хамгаалалттай газраас хашааг янзлах санал гаргаад байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Хашааны талаар мэдээлэл авах гэсэн боловч "эрх бүхий албан тушаалтнууд ээлжийн амралтаа авсан" шалтгаанаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404