Зам, тээврийн салбарын мэргэжлээр Вьетнам улсын Далайн их сургуульд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.
Тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байр, сурах бичиг, эрүүл мэндийн даатгал багтсан бөгөөд амьжиргааны зардал болон зорчих зардал багтаагүй аж.
Тавигдах шаардлага
Вьетнам улсын Далайн их сургуулийн
- Глобал судлал ба далайн асуудал /Global Studies and Maritime Affairs/,
- Олон улсын бизнес, ложистик /International Business and Logistics/,
- Бизнес, маркетингийн менежмент /Business and Marketing Management/ гэсэн мэргэжлийн чиглэлүүдийн аль нэгээр англи хэл дээр бакалаврын түвшинд тэтгэлгээр суралцах боломжтой.
Суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч нийт суралцах хугацаа 4-4.5 жил байх ба тэтгэлгээр суралцах оюутан нь англи хэлний IELTS шалгалтын 4-өөс дээш оноо, түүнтэй адилтгах бусад гэрчилгээ байх шаардлагатай.
Бүрдүүлэх материал
- Вьетнам улсад суралцах хүсэлт гаргагчийн өргөдлийн маягт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбарыг англи хэл дээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байх
- Эрүүл мэндийн үзлэгийн хуудас /сүүлийн 6 сар доторх/
- Цагдаагийн тодорхойлолт
- IELTS шалгалтын 4-өөс дээш оноо эсвэл түүнтэй адилтгах бусад гэрчилгээ
- Тэтгэлэг горилогчийн ур чадвар, мэргэшил, судалгааны ололт амжилтын талаарх баримт бичиг хуулбарыг зохих журмын дагуу баталгаажуулсан байх. (Хэрвээ байгаа бол)
- Нэгээс дээш жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспортын хуулбар
- Вьетнамд суралцах, судалгаа хийх, амьдрах санхүүгийн баталгааны хуулбар. (Xэрвээ байгаа бол)
Сонгон шалгаруулалтын бүртгэл болон зохион байгуулалтын хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2023 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас наймдугаар сарын 12-ны 17:00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны digital.mrtd.gov.mn цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.
Жич: Зөвхөн цахимаар бүртгэл явагдана. Цахим бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Тэтгэлэг горилогчийн анхаарах зүйлс:
Дээрх материалууд үнэн зөв байх шаардлагатай. Тэтгэлэгт олон улсын нислэгийн тийз, визний хураамжийн үнэ багтаагүй болно.
Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 14:00-17:00 цагийн хооронд 51-263171 дугаар утсаар холбогдох боломжтой.