Хятадын эрх баригчид хүүхдүүдийн гар утасны хэрэглээг хязгаарлах санал боловсруулжээ
6 сарын өмнө

Хятад улсын Кибер орчны Захиргаа 18 хүртэл насны хүүхдүүдийн гар утасны хэрэглээг хязгаарлах хуулийн санал боловсруулсныг засгийн газартаа танилцуулсан тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Лхагва гарагт танилцуулсан уг саналын дагуу гар утас үйлдвэрлэгчид “хүүхдийн горим” хэмээх ажиллагааны горимыг бүтээгдэхүүндээ заавал нэвтрүүлэх үүрэг хүлээх юм байна.

Ингэснээр оройн 10 цагаас өглөөний 6 цаг хүртэл хүүхдүүд гар утас хэрэглэх боломжгүй болох ба нас насны ангиллаар өдөрт хэрэглэх хугацааг нь хязгаарлах ажээ.

Тухайлбал найм хүртэл насны хүүхдүүд өдөрт 40 минут, 8-16 насныхан нэг цаг, 16-18 насныхан хоёр цаг хэрэглэх хязгаартай болох юм байна.

Гар утсыг боловсролын зорилгоор болон онцгой байдлын үед ашиглах боломжийг дээрх хязгаарлалтаас чөлөөлөх гэнэ.

Хуулийн төсөлд эхлээд олон нийтээс санал авсны дараа хэлэлцүүлж батлуулах юм байна.

Хятад улсын өсвөр насны хүүхдүүдийн 93 хувь нь интернэт ашигладаг гэсэн баримт бий. АНУ-д энэ үзүүлэлт 97 хувь байдаг.

Хятадад нийт 24 сая хүүхэд интернэтэд донтох өвчтэй болсон гэх бас нэг баримт байдаг юм.

2021 оноос хойш тус улсын эрх баригчид хүүхдүүдийн долоо хоногт видео тоглоом тоглох хугацааг гурван цагаар хязгаарласан байгаа.

Дээрх мэдээг тарсны дараа өчигдөр Хятадын технологийн компаниудын хувьцааны ханш унасан байна.

Тухайлбал Alibaba 5 хувь, NetEase 3 хувь, Tencent болон Baidu компаниудын хувьцаа тус бүр 4 хувиар унажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404