ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчлахаар төлөвлөж байна гэж Кремлийн дээд албан тушаалтан мягмар гарагт мэдэгджээ
7 сарын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчлахаар төлөвлөж байна гэж Кремлийн дээд албан тушаалтан мягмар гарагт мэдэгджээ. Оросын мэдээллийн агентлагууд Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын хэлснийг иш татан энэ удаагийн айлчлал Хятадад болох “Бүс ба Зам” форумтай давхцах болно гэж мэдэгджээ. Бээжингийн “Бүс ба Зам” санаачилга нь Азийг Европ, Африкийн орнуудтай холбох дэд бүтцийн төслүүдийг хамардаг. Ушаков “Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд хэзээ нэгэн цагт Турк руу аялахаар төлөвлөж байгаа ч айлчлалын товыг хараахан шийдээгүй байна. Үүнээс гадна Кремль ирэх есдүгээр сард Энэтхэгт болох Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг хүлээн авсан” гэжээ. Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах тушаал гаргаад байгаа билээ. Хятад, Турк, Энэтхэг улсууд Ромын дүрэмд гарын үсэг зураагүй тул Путин эдгээр орнуудад хялбар зорчих боломжтой. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад гурван өдрийн айлчлал хийснээс долоон сарын дараа Путин аравдугаар сард  Хятадад айлчлахаар байна. Тэд мөн 2022 оны есдүгээр сард Узбекистаны бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд биечлэн уулзсан. Үүнээс өмнө Путин 2022 оны Бээжингийн өвлийн наадмын нээлтэд оролцох үеэрээ буюу Украин руу цэргээ оруулахаас долоо хоногийн өмнө Ши Жиньпинтэй уулзсан юм. Хятад улс Москвагийн үйлдлийг буруутгахаас татгалзаж, өнгөрсөн жил Оростой "хязгааргүй" найрамдалт харилцаатай гэдгээ зарласан ч Украины мөргөлдөөнд төвийг сахихыг хичээж ирсэн.

https://news.yahoo.com/russian-president-vladimir-putin-plans-182142413.html

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404