Авто тээврийн үндэсний төвөөс жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нарт зориулж дараах зөвлөмжийг гаргажээ.
2023/07/27
ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ЖОЛООЧ ТА ДАРААХ ҮҮРГИЙГ ХҮЛЭЭНЭ. 

1. 600 км болон найман цагаас дээш хугацаагаар тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд тээврийн хэрэгслийг ээлжийн жолоочтой ажиллуулах 

2. Жуулчны автотээврийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5231:2003 улсын стандартын 6.4-т заасны дагуу хариуцлагын даатгалд хамруулна. 

3. Тээвэрлэлтийг зохион байгуулахдаа стандартад заасны дагуу жуулчдыг аяллын үед хоёр цаг тутамд түр амраах, 4.5-5 цаг тутамд хооллох үйлчилгээг зохион байгуулж, зорчигчийг тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх. 

4. Шөнийн цаг /22:00-06:00/-аар тээвэрлэлт эрхлэхгүй. 

5. Жуулчин тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж, дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд бүртгүүлэх. 

6. Жуулчдыг суудалдаа бүрэн суусны дараа аялал эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгыг хөтчийн тусламжтайгаар өгнө. 

7. Батлагдсан замналын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх, ажил амралтын дэглэмийг мөрдөж, замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны дээд хязгаарыг баримтлан жуулчдад тав тухтай, аюул осолгүй тээврийн үйлчилгээ үзүүлэх.  

ЖОЛООЧ ТА АЯЛАЛД ЯВАХДАА ДООРХ ЗҮЙЛС БАГТСАН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХАЙРЦАГТАЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ. 

Анхны тусламжийн иж бүрдэлд байвал зохих зүйлс:

  1. Нэг удаа хэрэглэх цэвэр бээлий таван хос 
  2. Гар чийдэн нэг ширхэг 
  3. Харандаа нэг ширхэг 
  4. Тэмдэглэлийн дэвтэр нэг ширхэг  
  5. Сүлбээр зүү 10 хос 
  6. Хайч нэг ширхэг 
  7. Наалддаг тууз нэг ширхэг 
  8. Уян боолт том, дунд, жижиг хэмжээтэйгээс тус тус гурван ширхэг 
  9. Цэвэр жийрэг том, дунд, жижиг хэмжээтэйгээс тус тус гурван ширхэг 
  10. Цэвэр боолт нэг ширхэг 
  11. Гурвалжин боолт нэг ширхэг 
  12. Хөвөн 
  13. Шингэн нөхөх уусмал нэг ширхэг 
  14. Гарын саван нэг ширхэг 
  15. Цүнх эсвэл хайрцаг нэг ширхэг 
  16. Усны сав нэг ширхэг 
  17. Холбогдох утасны жагсаалт нэг ширхэг 
  18. Тариа болон шарх цэвэрлэх спирт нэг ширхэг 
  19. Иод нэг ширхэг 
  20. Халууны шил нэг ширхэг 
  21. Хуруу наалт 10 ширхэг 
  22. Маск таван ширхэг 
  23. Хөвөн ороосон цэвэрлэгч савх 
  24. Анхны тусламжийн гарын авлага 
 

 

 

 

 

зураг
 
Автотээврийн Үндэсний Төв

 

АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЗАРЧИМ 

Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэмд жуулчин тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай байна гэж заажээ. 

Анхны тусламж үзүүлэгч нь "4С" зарчмыг баримтална. 

  • Calm буюу тайван байх. Та сандралгүйгээр тайван байж, анхны тусламжийг үзүүлэх ёстой 
  • Check буюу шалгах. Өвчтөнийг үзэж шалгана. 
  • Call буюу дуудлага өгөх. Шаардлагатай бол түргэн тусламж дуудна.
  • Care буюу халамжлах, санаа тавих. Түргэн тусламж ирэх хүртэл өвчтөний хажууд байж халамжилна. 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404