Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш-2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг есөн багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээсэн байна.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс 2021 оноос нэгдэж эхэлсэн бөгөөд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Mongolian National Commission for UNESCO Багшийн хөгжлийн дэмжих боловсрол сан, IEDC Mongolia хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулан зорилгоор тухайн үед анх удаа үндэсний хэмжээнд 630 багшаас шилдэг 50, үүнээс шилдэг 10 багшийг шалгаруулсан юм.
Тус арга хэмжээ нь коронавируст цар тахлын улмаас хоёр жил завсарласан бөгөөд ийнхүү 2023 онд шилдэг багшаа тодруулах гэж байна.
"ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАГШ" ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨРСӨЛДӨХ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ 9 БАГШ:
- Чимэд овогтой Энхтуяа - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш /УБ хот/
- Намшир овогтой Нарантуяа - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш /УБ хот/
- Начин овогтой Оюунчимэг - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Физикийн багш
- Жамбал овогтой Мөнхсайхан - Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш /УБ хот/
- Лхагвасүрэн овогтой Наранжаргал - Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш
- Донров овогтой Оюумаа - Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш
- Дугарсүрэн овогтой Өлзийбаатар - Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш
- Рэгзэдмаа овогтой Цэрэн-Очир - Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш
- Баяраа овогтой Бор - Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш багтжээ.