2023-2024 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Болгар Улсад бакалавр, магистр болон докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл үргэлжилж байна.
Бүртгэл 2023 оны долдугаар сарын 6-ны өдрөөс наймдугаар сарын 18-ны 17:30 цаг хүртэл цахимаар явагдах юм.
Нэг. Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)
- Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны)
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо
Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр
- бакалаврын түвшний сургалтад гурван оюутан,
- магистрын түвшний сургалтад дөрөв,
- докторын түвшний сургалтад нэг оюутан
Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй http://rvu.mon.bg, https://rvu.nacid.bg/home болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/ холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжлээ сонгох боломжтой.
Гурав. Бүртгэл
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.
Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “Баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:
- Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/;
- Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх
- Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна.
- Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/;
- Гадаад паспортын хуулбар;
- Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;
- БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
- Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/
Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд
- Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.
- Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх;
- Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх;
- Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана)
- Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;
- БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
- Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/