Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс хулгайд алдагдсан компьютерын процессорыг олж, тус эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
7 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс хулгайд алдагдсан компьютерын процессорыг олж, тус эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Хэргийг тодруулбал долдугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагийн үед "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгээс дүрс оношилгооны компьютерын процессор хулгайд алдсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Уг хэргийг тус дүүргийн алба хаагчид шалгаж, хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоосон байна.

Улмаар хулгайд алдагдсан процессорыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404