Үндэсний статистикийн хорооноос манай улсын эрүүл мэндийн салбарын энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний хагас жилд 2,563 мянга болж, өмнөх оны мөн үеэс 90.2 хувиар буурсныг онцоллоо.
Халдварт өвчин, зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний хагас жилийн байдлаар харвал оны эхний хагас жилд ХДХВ/ДОХ-ын 12 өвчлөл бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс дөрвөөр нэмэгджээ. Мөн
- Салхин цэцэг 2022 оны эхний хагас жилд 1,295 байсан бол энэ оны эхний хагас жилд 8,196
- Гар хөл амны өвчлөл 2022 оны эхний хагас жилд 426 байсан энэ оны эхний хагас жилд 3,478 болж нэмэгдсэн байна.
Түүнчлэн тэмбүү халдварт өвчний 2,130 тохиолдол энэ оны эхний хагас жилд бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 147-гоор нэмэгдсэн аж.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСӨВ
Нэмж мэдээлэхэд, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 775.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
Харин зарлага 796.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 255.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн даатгалд 3,459,021 иргэн даатгуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.6 мянган хүнээр буурсан үзүүлэлт аж.