Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ
2023/07/16

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн дөрвөн өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас  Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын  замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг усанд автаж 7 дугаар сарын 13-ны өдрийн 11:30 цагт тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Зам сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж 583 км-ийн 6-р зуутын  гүүрийн шанаа, 569 км-ийн 1-р зуут, 559-ийн км-ийн 5-р зуут дахь зам угаагдсан хэсгүүдийг сэргээн завсарлах ажил дууссан тул  7 дугаар  сарын 14-ний өдрийн 18:10 цагт Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404