"Монголын сайхан орон" тоглолт өдөр бүр тайзнаа
7 сарын өмнө

Үндэсний Урлагийн Их Театрын аялал жуулчлалын улиралд зориулан үндэсний урлагийн тоглолт үргэлжилж байгаа ажээ.

Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон олон мянган жилийн түүхт нүүдэлчдийн ахуй соёлыг эрт үеэс өнөө цаг хүртэл өвлөн тээж  үндэстний бахархал болсон дуу хуур, бүжиг наадам, ёс заншилаа дээдэлсэн үндэсний урлагийн төв болох Үндэсний Урлагийн Их Театр нь Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан тоглолтоо “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” нэртэйгээр Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээр үзэгч түмэндээ өргөн толилуулж байгаа юм.

Өнө эртний төрт улс Хүннү гүрнээс улбаатай хөг аялгуу эгшиглэж, Их Монгол их хаадын орд өргөөнд эгшиглэж байсан Төрийн найрлын эгшиг аялгуунд ёслолхүндэтгэлтэйгээр бүжиж, энэхэн замбуу тивээ аргадсан дуун түрлэгээр та бүхний сонор мэлмийг баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж буй ажээ.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртын тайзнаа 17 цагаас өдөр бүр тоглогдож байгаа аж

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404