Аймгийн арслан Д.Тогтохжаргал, Г.Ганхуяг, С.Сүхбат, Э.Ууганбаяр, цэргийн арслан Л.Отгонбаатар нар улсын начин цолны болзол хангалаа
7 сарын өмнө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

Тавын даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон, Улсын начин Э.Даш нар учраа бөхөө давлаа. Мөн аймгийн арслан Д.Тогтохжаргал, аймгийн арслан Г.Ганхуяг, Э.Ууганбаяр, аймгийн хурц арслан С.Сүхбат, цэргийн арслан Л.Отгонбаатар нар улсын начин цолны болзол хангалаа.

Тавын даваанд бөхчүүдийн ам авсан байдал: (давсан-унасан)

Даян аварга Н.Батсуурь-Улсын начин Г.Ганжид

Улсын аварга С.Мөнхбат-Аймгийн арслан Д.Тогтохжаргал

Улсын аварга О.Хангай-Аймгийн арслан Д.Эрдэнэтулга

Улсын арслан Ц.Содномдорж-Улсын заан М.Өсөхбаяр

Улсын арслан Б.Орхонбаяр-Улсын заан Б.Батмөнх

Улсын гарьд Б.Гончигдамба-Цэргийн арслан Л.Отгонбаатар

Улсын гарьд Б.Бат-Орших-Аймгийн арслан Г.Ганхуяг

Улсын гарьд М.Бадарч-Аймгийн арслан Б.Баянмөнх

Улсын заан Б.Пүрэвсайхан-Аймгийн арслан О.Наранбаатар

Улсын заан Д.Анар-Аймгийн арслан С.Сүхбат

Улсын заан Б.Бат-Өлзий-Аймгийн арслан Э.Ууганбаяр

Улсын заан Б.Серик-Улсын начин Э.Даш

Улсын заан М.Лхагвагэрэл-Улсын харцага Б.Цэрэнсодном

Улсын харцага Н.Золбоо-Улсын харцага Ш.Пүрэвгарьд

 Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ-Улсын харцага Г.Бадрахыг амлаж, 

Улсын харцага Ц.Бямба-Отгон-Улсын начин Д.Хүдэрбулга нар тунасан юм.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404