Дундговь аймгаас үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд 100 хонь хандивлалаа
2023/07/09

Үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өгсөөр байна. Тодруулбал,

  • НИТХ-ын 20 төлөөлөгч таван сая төгрөг,
  • нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая,
  • Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо таван сая төгрөг,
  • “Ви эс ойл”, “Лекс ойл” компани 200 сая,
  • “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6 сая төгрөг,
  • “Ачит” ХХК 100 сая төгрөг, Төрийн тусгай хамгаалалтын газар хоёр сая төгрөг,
  • Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Эрдэнэс Баян Богд ХХК 0.5 сая төгрөг,
  • ЦЭМОБИ ХХК 11 сая төгрөг,
  • Бадамханд 10 сая төгрөг,
  • Зүүн азийн спорт наадам ХК 0.4 сая төгрөг,
  • Ариг банк 10 сая төгрөг,
  • “Хүдэр-Эрдэнэ” ХХК таван сая төгрөг,
  • Иргэн Д.Батмөнх таван сая төгрөг,
  • “Экоконстракшн” ХХК 10 сая төгрөг,
  • БНСУ-ын Элчин сайдын яам 10 сая төгрөг буюу  нийт 370.9 сая төгрөгийн мөнгөн тусламж өргөөд байна.

Мөн

  • НҮБ 11.9 сая төгрөг,
  • “Шунхлай групп” ХХК 100 сая төгрөг,
  • Нийслэлийн Биеийн тамир спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгөв.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импекс”, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг 25 аж ахуйн нэгж, жүжигчин Учрал, Чинбат нарын хоёр иргэн шуудай, нэг удаагийн бээлий, нойтон салфетка, ажлын бээлий, усны гутал, аминдэм, дархлаа дэмжих бэлдмэл зэрэг нийт 64,513 ширхэг бараа материал өглөө. Тэрчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 35 агентлаг болон лам нар, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи Интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК-иуд нийт 10,059 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна.

Мөн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин түмэн, ард иргэдээс 100 хонь хандивласныг НОК хүлээн аваад буй.

Эдгээрээс бэлэн мөнгөнөөс 4.4 сая төгрөг, шатахууны талоноос 37.2 сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд хоол хүнс, бараа материалыг тухай бүр шаардлага гарсан тохиолдолд зарцуулж байгаа юм.

Үерийн үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хандив, тусламж өгч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404