"Шинэ Хархорум" хот байгуулах байршлыг тогтоосон”
7 сарын өмнө

Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Төрийн ордноос мэдээлэл хийлээ.

Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог байгуулж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлан ажиллаж байна.

Үндэсний хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд: "Шинэ Хархорум" хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэх эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөө (2023- 2025 он)-г боловсруулж батлав.

Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны инситутээр гүйцэтгүүлж, хүлээн авав.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж байна.

“Шинэ Хархорум” хотыг нийслэл хот болон бусад хот, суурин газартай холбох авто зам, төмөр зам, нисэх буудлыг байгуулах урьдчилсан судалгааг, “Шинэ Хархорум” хотын цахилгаан хангамжийн судалгаа, төлөвлөлтийн хувилбарыг хийж, эхний байдлаар трасс, болон байршлыг тогтоов. Цаашид нарийвчилсан техник-эдийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг үе шаттайгаар хийх юм" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404