Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр М.Болдыг сонгожээ
7 сарын өмнө

Монголын Хөлбөмбөгийн Холбооны шийдвэр гаргах дээд байгууллага Их Хурал 07-р сарын 03-ны өдөр хуралдаж, 2023 оны ээлжит сонгуулийн үр дүн зарлагдлаа. 

МХБХ-ны ээлжит сонгуульт XII дахь удаагийн их хурлыг нээж АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч үг хэлж нээж хэлэлцэх асуудлуудыг батласны дараагаар өөрийн 2015 оноос хойш 8 жил ажилласан товч тайланг танилцуулж 2023 онд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонтой холбоотойгоор цаашид ОУХБХ, АХБХ-той харилцах харилцаанд Монголын Хөлбөмбөгийн түүчээ болон ажиллахаа илэрхийлэв.

Энэ үеэр ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино цахимаар МХБХ-ны ээлжит их хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.

МХБХ-ны Их хурал хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж Хэнтий аймгийн ХБХ-г Их хурлын гишүүнээс түдгэлзүүлж мөн өөрийн хүсэлтийн дагуу ИНХ клубийг гишүүнээс чөлөөлж Би Си Эйч Лионс клубийг их хурлын гишүүнээр сонгож мөн Ховд болон Ховд Вестерн клубүүд МХБХ-ны албан ёсны гишүүн клуб боллоо.

2022-2023 оны ажлын тайлан, аудит болон санхүүгийн тайланг танилцуулан 2024 оны төсвийг хэлэлцэн батлав. 

Үүний дараагаар МХБХ-ны Сонгуулийн хяналтын хорооны гишүүдийг сонгож мөн аудит ба дүрэм журмын хяналтын ажилтанг сонгов.

2023-2027 оныг хүртэл МХБХ-г удирдах Ерөнхийлөгч, Эрэгтэй, Эмэгтэй Дэд Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүдэд нэр дэвшиж буй нэр дэвшигчид өөрсдийн танилцуулгаа танилцуулан сонгуулийн үйл ажиллагаа МХБХ-ны Сонгуулийн хорооны удирдлага хяналтад явагдаж дууслаа.

Ийнхүү МХБХ-ны Ерөнхийлөгчөөр М.Болд, Эрэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр С.Жаргалсайхан, Эмэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр И.Сарангэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн гишүүнээр М.Баярмагнай, Орон нутгийн төлөөллийн зөвлөлийн гишүүнээр Л.Наранбаатар, Зөвлөлийн эмэгтэй гишүүнээр Ч.Мөнхзул, зөвлөлийн бусад гишүүдээр А.Ганбаатар, М.Ганбаатар С.Пүрэвсүх, Д.Нанжид, Б.Энхжин, Б.Гантиг, М.Энхбадрах, Б.Болдбаатар, С.Гантөр тус тус сонгогдов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404