Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Хятадын ерөнхий сайд үг хэлэв
7 сарын өмнө
  • Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 27-29-ний өдөр Хятад улсад болж байна
  • Хятадын ерөнхий сайд эдийн засгийн өсөлт нэмэгдэх төлөвтэй байгааг онцлов
  • Засгийн газруудыг үндэстэн дамнасан компаниудын шийдвэрт оролцохгүй байхыг уриаллаа

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Хятадын Тяньжин хотноо болж байна. “Зуны Давос”-ын нээлтэд Хятадын ерөнхий сайд Ли Чян үг хэлэхдээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар хагаст нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон юм.

Оны эхээр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.9 хувь байсан бол хоёрдугаар хагаст үүнийг таван хувьд хүргэх зорилго тавьжээ. Мөн үндэстэн дамнасан компаниуд эрсдэлд хамгийн их өртдөг тул эдийн засгийн сорилт тулгарахад өөрсдөө шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Харин тэдний шийдвэрт засгийн газрууд улс төржих байдлаар оролцохгүй байхыг уриалав.

Хятад улсаас хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэ бодлого одоогоор байхгүй ч илүү “хэрэгцээтэй, үр дүнтэй” төлөвлөгөөнүүдийг боловсруулахаа мэдэгдлээ.

Тодорхой улс нэрлэж хэлээгүй ч “Өнгөрсөн жилүүдэд их хэмжээний бүсийн зөрчилдөөн, дайн боллоо. Энэ нь дэлхийн хөгжилд саад учруулж байна” хэмээн ярьсан.

Тэрбээр улс орнуудыг эдийн засгийн зах зээл, чөлөөт худалдаа руу нэвтэрч, бүх нийтэд ашигтай эдийн засгийн тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулахыг уриалаад илтгэлээ дуусгав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404