ШҮҮХ: Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн Банканд ₮36 гаруй тэрбумын хохирол учруулсан, мөнгө угаасан хэрэгт гэм буруутай гэв
2023/06/27

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулж байна. 

"Хадбаасангийн Бат-Эрдэнэ нь "Монгол Драй Милк" ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон зээлийн удирдлагын хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж, хуурай сүү төслийн хүрээнд нийт 36 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэхэд Хөгжлийн Банкны холбогдох албан тушаалтнуудыг зориуд өргөж хатгаж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутайд, 

"Монгол Драй Милк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэбилэгтэй бүлэглэж гэмт хэргийн үүднээс олсон орлого болох 36 тэрбум гаруй төгрөгийг авч ашиглан мөнгө угаах гэм хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцлоо" хэмээн шүүгч танилцуулав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404